Уртын тээврийн 367 жолоочийн коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод сүүлийн 14 хоногт коронавирусний 20 гаруй голомт бүртгэгдсэнээс зургаа нь идэвхтэй, халдварын тархалт эрчимтэй байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч П.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Нийслэлд коронавирусний халдварын голомт идэвхтэй байгаа тул ЗӨСҮТ-ийн баг өнгөрсөн хоногт 22 байгууламжийн 1363 мкв талбайд голомтын ариутгал хийлээ. Тус төвийн багийнхан Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээвэрт явдаг 367 жолоочид коронавирусний шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан байна.
Улсын хэмжээнд коронавируст халдварын тандалт судалгаанд энэ хугацаанд 3300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллалаа.