Эмнэлэгт 1996 хүн хэвтэн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-02-13 10:42:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр, нийслэлд Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш эмнэлгийн яаралтай тусламжийн 103 дугаарын утсанд 4 мянга гаруй дуудлага иржээ. Үүнээс осол гэмтэл, хүүхдийн өвчин, төрөх зэрэг дуудлага зонхилсон бол 2422 нь яаралтай дуудлага, 1305 дуудлагаар зөвлөгөө авчээ.

Харин 1800-0119 дугаарын утсаар эмнэлэгт үзүүлэх цаг захиалах дуудлага ирээгүй, 748 дуудлагаар зөвлөгөө, 22 дуудлагаар мэдээлэл авчээ. Өнгөрсөн хугацаанд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн амбулаториор 207 хүн үйлчлүүлснээр зүрх судас, бөөр, шээсний замын өвчлөл, амьсгалын зовиур зонхилж, томуу, томуу төст өвчнөөр 2 хүн үйлчлүүлжээ. Хөдөө, орон нутгаас 28 хүн ирж үйлчлүүлжээ.

ГССҮТ болон УХТЭ-ийн мэдээгээр 121 осол, гэмтэл бүртгэгдэж, 74 хүн мэс засал хийлгэснээс 47 нь яаралтай, 27 нь төлөвлөгөөт мэс засал байв. Эмнэлэгт нийтдээ 1996 хүн хэвтэн эмчлүүлж, 366 нь яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байна. Хөдөө, орон нутгаас 36, эрчимт эмчилгээний тасагт 121 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

相关新闻