“COVID-19” халдварын үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас “COVID-19” халдварын үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө боловсруулсныг хүргэж байна.
Байгууллагад:
• Өглөө бүр
ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын
зай барих, тэмдэглэгээ хийх
• Нийт талбайн
50 хувьд ажил үйлчилгээ эрхлэхээр зохицуулах
• Лангуу, тэрэг,
сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр
усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж
халдваргүйжүүлэх
• Карт уншигч
пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс жимсгэнэ,
цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай
байрлуулахгүй байх
• Амталгаат
худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл
хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
• Сав,баглаа,
боодлыг чийгтэй алчуураар арчих
• Спиртэн
суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт
тогтмол хийх
• Белизнагийн
уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг
тогтмол арчих
• Ариун цэврийн
өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
• Бие засах
газрыг өдөрт тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Хог хаягдлыг
тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
• Амны хаалт
зүүх
• Бээлий өмсөх
• Гараа сайтар
угаах
• “COVID-19”-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах,
ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
Үйлчлүүлэгч
нарт:
• Амны хаалт
зүүх
• Нүдний шил
зүүх
• Гар
халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын
1,5-2 метрийн зай барих
• Хүнсний
бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
• Амталгаа
хийхгүй байх
• Олон бараанд
хүрэхгүй байх
• Нүүр, ам,
хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Бэлэн мөнгөөр
аль болох тооцоо хийхгүй байх
• Сав, баглаа,
боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
• Хүнсний ногоо,
жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
• Гаднах сав,
баглаа, боодлыг шууд хаях
• Гараа савандаж
угаах