БГД-ийн иргэдээс өнөөдөр PCR шинжилгээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-17 10:07:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн хэмжээнд 25 хорооны өрх бүрээс нэг иргэнийг өнөөдөр суурин 21 цэг, явуулын 97 цэгт өргөтгөсөн шинжилгээнд хамруулна.


Иймд иргэний үүргээ биелүүлэн, харьяа хорооныхоо заасан байршилд очиж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг тус дүүргийн шуурхай штаб уриалж байна.


Тус дүүрэг нийт 63 000 өрхөөс 23 674 өрх буюу 37.6 хувийг шинжилгээнд хамруулаад байна. Энэ сарын 23-ныг хүртэл нийт 25 хорооны үлдсэн өрхөөс шинжилгээ авах ажил үргэлжлэх аж.


“Нэг хаалга–нэг шинжилгээ”-г зохион байгуулах байршлууд 









相关新闻