Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд тусгаарлаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУИХ-ын нэгдсэн чуулганаар 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулж баталсны дагуу улсын хэмжээнд шүүхүүдийн өөрчлөлт болж байна.
Үүний дагуу Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэгдсэн бүтэц өөрчлөгдөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн нэршилтэй боллоо. Эдгээр 3 дүүргийн Шүүх дундаа нэг Тамгын газартай шүүн таслах ажиллагаагаа явуулах боллоо гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах мэргэжилтэн мэдээллээ.
Ж.Батсайхан