УИХ, НИТХ-д нэр дэвшигчдэд зөвлөмж хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-09 14:18:17

УИХ-ын болон аймаг, Нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдэд хандан аргазүйн зөвлөмж хүргүүлэв.

Уг зөвлөмжид сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч нь сонгуулийн сурталчилгаа явуулахдаа аль нам эвсэл, нэр дэвшигчийг төлөөлж байгаагаа илэрхийлсэн намын тэмдэг, лого, далбаа зэргийг, бие даагчийг төлөөлж байгаа бол "Бие даан нэр дэвшигч" гэсэн бичвэр хэрэглэхийг тусгажээ. 

Мөн нэр дэвшигчид нь тухайн нам, эвслийнхээ мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалын агуулга, хүрээнд нийцүүлсэн уриатай байх зэрэг асуудлыг зөвлөмж болгон гаргасан байна.

Б.Туул

相关新闻