Хан-Уул дүүргийнхэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хан-Уул дүүргийн өрх тус бүрээс нэг иргэн “Нэг хаалга-Нэг
шинжилгээ”-нд хамрагдаж байна.
Шинжилгээ
авах үйл ажиллагаа өглөөний 9.00 цагаас эхэлсэн бөгөөд ХУД-ийн “Явуулын
шинжилгээний 127 баг” 9.00-18.00 цагийн хооронд дүүргийнхээ нийт 18 хороо буюу 1, 2,
3, 4 , 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 20, 21 дүгээр хороодын “Нэг
хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаагүй өрх бүрийн нэг иргэнээс тухайн орон
сууцны байрны гадна байрлах автобусанд очиж “Ковид-19”-ийн шинжилгээгээ өгч
байна.
Харин
төвөөс зайдуу бүсийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэдээс суурин 3 цэг болон нэг
явуулын баг шинжилгээг авч байгаа юм.
ХУД-ийн иргэд халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, гэрийнхээ гадна “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд өмнө хамрагдсан өрхийн иргэд дахин шинжилгээнд хамрагдахгүй.
Ташрамд дуулгахад,
Хан-Уул дүүргийн өрх бүрийн нэг гишүүнийг өнөөдөр шинжилгээнд хамруулах тул
лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бусад дүүргийн суурин болон явуулын
цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон байна.