"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр халдварын 37 тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-18 11:27:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-нээс хойш хийсэн "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 37 COVID-19халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлжээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний дүнд өчигдөр 10 хүнээс коронавирус илэрсэн. Шинжилгээний явцад 19 тохиолдлыг илрүүлэн хавьтлуудыг нь тусгаарлан шинжлэхэд 18 тохиолдол илэрсэн. Ингэснээр  халдварын нийт 37 тохиолдол бүртгэгдээд байна” гэв. 

Эдгээр тохиолдол нь:

БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо

БЗД-ийн 26 дугаар хороо

СБД-ийн 18 дугаар хороо

СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо

ХУД-ийн 2, 4 дүгээр хороо

ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. 

相关新闻