“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г хэрэгжүүлж дуусахад 160 мянган өрх үлджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г хүрээнд, одоогоор 160 мянган өрхөөс шинжилгээ авах ажил үлджээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэхдээ, "Өнөөдөр Хан-Уул дүүргийн 18 хорооны 32 мянган өрх шинжилгээнд хамрагдана. Үлдсэн 4 хоногт Чингэлтэй дүүргийн 23 мянга орчим өрх, Сүхбаатар дүүргийн 22 800 өрх, Баянзүрх дүүргийн 69 мянган өрхийн нэг гишүүнээс шинжилгээ авна. Ингээд тооцохоор эхний долоо хоногийн хугацаанд 250 мянган өрхийн шинжилгээ авсан гэсэн үг юм. Төлөвлөсний дагуу "Нэг хаалга-нэг шинжилгээ" ажиллагааны нэгдсэн дүн 2-р сарын 23-нд гарч дуусна. Үүний дараа Засгийн газраас зарласан бизнесүүдээ нээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний эхний үе шатны ажил үргэлжлээд явна гэж ойлгож болно" гэлээ.
“Төлөвлөгөөт
шинжилгээнд давхардал үүссэнээр өнгөрсөн өдрүүдэд лабораторийн ачаалал
нэмэгдсэн. Лабораторийн хүчин чадал өдөрт 40 мянган сорьц хүлээн авах чадалтай
боловч ачаалал нэмэгдэж өдөрт 50 мянган сорьц хүлээн авсан тохиолдол гарлаа.
Иймд өнөөдрөөс зөвхөн ХУД-т шинжилгээний суурин болон явуулын цэгүүдэд шинжилгээний нийт баг төвлөрч
ажилллана. Харин яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай хүмүүст дүүрэг тус бүрийн
Эрүүл мэндийн төвд очиж шинжилгээ өгөх боломжтой гэдгийг өнөөдрийн ээлжит
хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Маргааш
буюу 19-нд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулах ажил Чингэлтэй дүүрэгт төвлөрч ажиллах юм байна.