Орон гэргүй хүмүүсийг байраар ханган шинжилгээнд хамруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон гэргүй иргэдийг байраар ханган халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж буй талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээллээ.
Тэрээр энэ ажлыг УОК, Нийслэлийн захирагчийн алба, хороо дүүргийн Засаг дарга нар, цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж буйг хэллээ. Нийтдээ Улаанбаатарт 850 орчим иргэний судалгаа гаргаж нийгмийн хамгааллын төвүүдэд байршуулж, 4 ТББ-ын оролцоотойгоор байраар ханган, 2 дугаар сарын 10-нд гэхэд нийт 107 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, орон гэргүй хүмүүс дотроос "COVID-19"-ийн батлагдсан тохиолдлыг илрүүлж, тусгаарлан эмчилж байна. Мөн ойрын хавьтлыг нь тусгаарлажээ.