Улаанбаатарт сүүлийн 24 цагт 8 хүнээс коронавирус илэрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 24 мянга 803 хүнд PCR шинжилгээ хийхэд 8 хүнээс коронавирус илэрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 5 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 3 тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгджээ. Нийслэлд илэрсэн тохиолдлуудыг дүүргээр задалбал, СХД-т 1, БГД-т 2, ХУД-1, СБД-т 1 хүн тус тус бүртгэгдсэн байна. Тандалтын шинжилгээгээр 4 нь ойрын хавьтлаас, 1 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.
Сүүлийн 24 цагт 39 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Шинэ он гарснаас хойш 1 сая 939 188 хүнд коронвирусний шинжилгээ хийлгэжээ. Улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 2481 болсон тухай ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэв.