Нийслэлд коронавирусний халдварын 36 голомт идэвхтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-09 11:45:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод “COVID-19” халдварын 36 голомт идэвхтэй байгааг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэв.


Өчигдөр шинээр коронавирусээр халдварласан хоёр тохиолдол СХД-ийн 18, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суудаг хүмүүс аж.


Түүнчлэн Төрийн ордны үйлчилгээнд ажилладаг нэг хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Тухайн хүнтэй холбоотой 80 хүнээс шинжилгээ авсан бөгөөд одоогоор халдвар батлагдаагүй байна. Тархвар судлаачид ажигласны үндсэн дээр тусгаарлах шаардлагатай хүмүүсийг тусгаарлажээ.


Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлэгт COVID-19халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Эмнэлэгт халдвар илэрсэн үед эмнэлгээс шалтгаалах халдварын баг түргэн шуурхай ажиллаж тухайн голомтыг халдваргүйтгэх,  шинээр батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тэдгээрийн тусгаарлалтыг хийх зэрэг ажлыг зохион байгуулжээ.

Одоогоор Улсын Хоёрдугаар төв эмнэлэг хэвийн ажиллаж байна.

相关新闻