Улсын хэмжээнд 209 мянга гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-22 11:38:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 2021 оны гуравдугаар сарын 21-ний байдлаар, 3829 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.

 

Дархлаажуулалтын 10 цэгт 14 багийн нийт 110 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна.

 

"COVID-19" халдварын эсрэг вакцины дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 205.844 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн Өмнөговь аймгийн 7 суманд 1337 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 3 434 хүнийг дархлаажуулаад байгаа юм.

Ингснээр Монгол Улсын хэмжээнд 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 5166 хүн, нийтдээ 209.278 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

 

Нийслэлд өнөөдөр 40 цэгт 104 багийн 732 ажилтан 11 мянга 280 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

相关新闻