Зарим гол гүүрүүдийг камертай болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-14 15:58:42

Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл сумын Орхон, Тамирын голын гүүрэн дээр  хяналтын цамхаг байгуулж, камер суурилуулан саяхан ашиглалтад оруулж, сум багийн удирдлагад хүлээлгэн өглөө.

Энэхүү камер 360 хэм эргэдэг ба 24 цагийн турш зогсолтгүй ажилладгаас гадна гүйдэл баригчтай тул цахилгаан тасарсан тохиолдолд унтрахгүйгээр ажиллах боломжтой аж.

Яг нэг жилийн өмнө тухайн орон нутгийн малчид мал, ан амьтан, модны хулгай гарч байгаа талаар аймгийнхаа Засаг даргад ярьж, тодорхой арга хэмжээ авах шарадлагатай байгаа ярьж байсны  мөрөөр энэхүү арга хэмжээг авчээ.

Архангай аймаг Л.Булган

 

相关新闻