АРХАНГАЙ: Гарсан төлийн 98.9 хувь нь бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-23 13:01:45

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон 1.9 сая толгой хээлтэгчийн 1.0 сая буюу 54.2 хувь нь төллөөд байна.


Хонины 65.4 хувь, ямааны 61.7, ингэний 37.4, үнээний 26.7, гүүний 17 хувь нь төллөж, гарсан төлийн 98.9 хувь буюу 1008.3 мянган толгой төл бойжиж байна.


Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 427.9 (73.7%) мянган толгойгоор өсжээ. Задалж харвал 27.5 мянган унага, 74.7 мянган тугал, 0.2 мянган ботго, 567.1 мянган хурга, 338.8 мянган ишиг бойжиж байна.  

相关新闻