Сонгуулийн санал авах байруудад 400 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймагт сумдын Сонгуулийн хороонд 74 төрийн албан хаагч ажилаж байгаа бол нийт санал авах байруудад 400 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Дорноговь аймгийн Сайншанд, Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг зэрэг 6 сум УИХ-ын 13 дугаар тойргийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ тойрогт 31789 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ.
Харин Айраг, Даланжаргалан, Иххэт, Өргөн, Алтанширээ, Сайхандулаан, Дэлгэрэх, Мандах зэрэг найман сум дээр Говьсүмбэр аймгийн гурван сум нийлээд УИХ-ын 12 дугаар тойргийг бүрдүүлж байгаа бөгөөд дээрх тойргийн нийт сонгогчдын тоо 21990 байгаа аж.
УИХ-аар шинээр баталсан Сонгуулийн хуулийн дагуу энэ жил УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль нэгэн зэрэг зохион байгуулагдах юм.
Х.Эрдэнэбулган