Арваад худагтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймаг энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр таван худаг гаргахаар төлөвлөжээ.
Тус аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас энэ хавар худаг гаргах компанийг сонгон шалгаруулах тендер зарлахад “Эко гео” ХХК шалгарч Сайншанд, Өргөн, Сайхандулаан, Айраг зэрэг таван суманд орон нутгийн төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван худаг барих ажлыг эхэлжээ.
Үүнээс гадна малчид өөрсдийнхөө хөрөнгөөр худаг гаргаж байгаа бөгөөд ирэх намар гэхэд хувийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10-аад худаг гаргаж ашиглалтад хүлээн авах юм.
Х.Эрдэнэбулган