Малчдын хүсэлтээр зохиомол хээлтүүлэг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтэс орон нутагт малын ашиг шимийг сайжруулах үүднээс малчдын хүсэлтээр малын зохиомол хээлтүүлгийн явуулын үйлчилгээ үзүүлдэг байна.
Малын эмч мэргэжилтнүүд 2016 он гарснаас хойш 30 гаруй үнээнд зохиомол хээлтүүлэг хийжээ. Зохиомол хээлтүүлэг хийх мэргэжилтэн болон тоног төхөөрөмж, хөлдөөсөн үр нь бэлэн байдаг бөгөөд малчид хүсэлт гаргасан тохиолдолд л энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг талаар албаны хүн ярив.
Зөвхөн хөлдөөсөн үрийг малын Үрийн нөөцийн сангаас худалдаж авдаг тул үрийн мөнгө болох 28 орчим мянган төгрөгийг малчдаас төлбөрт авдаг байна.
Х.Эрдэнэбулган