Зам тээврийн осолд 5 хүүхэд өртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-15 18:32:18

Нийслэл хотын зам тээврийн хөдөлгөөнд оролцох явцдаа 5 хүүхэд осолдсон  мэдээ байна.

Тэдний хоёр нь сургуулийн өмнөх насны, гурав нь сургуулийн насных байв. Сонгинохайрхан дүүргийн нутаг  Баянхошууны зам, Хөтлийн замд "Т.Fielder " маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон "N.Bluebird " болон  "H.Accent "маркийн  машинуудтай мөргөлдөж, зорчигч 6 хүнийг гэмтээжээ. Мөн өнгөрсөн шөнө зам тээврийн ослын  228 дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  11, хүнд ,хөнгөнөөр гэмтсэн 18 хүн байсан гэх мэдээ ирлээ.

Ж.Батсайхан

相关新闻