Насанд хүрэгсдийн 25 хувийг дархлаажуулаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өчигдөр 38 795 хүнийг дархлаажуулснаар нийт 452 620 хүн вакцины эхний тунг тариулжээ.
Харин орон нутагт 20 897 хүнд вакцин хийснээр нийт 77 291 хүн дархлаажуулалтад хамрагдав. Улсын хэмжээнд өчигдөр 56 692 хүнийг дархлаажуулснаар нийт 529 911 хүнд вакцины эхний тунг тарьжээ.
Монгол Улс 18-аас дээш насны 2 сая гаруй иргэнээ
дархлаажуулахаар төлөвлөснөөс 25 хувийг вакцины эхний
тунд хамруулаад байна. Одоогоор
30-39 насныхан вакцинд хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа юм.
Вакцины хоёр дахь тунгийн дархлаажуулалт энэ сарын
10-наас эхэлнэ.
Дархлаажуулалтын явцыг Улаанбаатар хотын дүүргээр нь танилцуулж байна.
Дархлаажуулалтыг өчигдрөөс дахин таван аймагт нэмж,
улсын хэмжээнд 19 аймагт дархлаажуулалт эхэлсэн. Орон нутгийн дархлаажуулалтын явцыг танилцуулж байна.