УИХ-ын дарга З.Энхболд Дорноговь аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬУИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Дорноговь аймагт онгоцоор хүрэлцэн ирлээ. Тэрээр Сайншанд хотод байдаг Хүүхдийн ордонд иргэд хөдөлмөрчидтэй уулзаж УИХ-аар баталсан хууль тогтоомжууд хийгээд төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын шийдвэрүүд, бүтээн байгуулалтын ажлуудын талаар тоймлон танилцуулав.
Мөн ард иргэдийн санал хүсэлтийг сонсож тодорхой хариулт өгсөн бөгөөд 2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн заримаас танилцууллаа.
УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Сумогийн их аварга Д.Дагвадорж нар явж байна.
Х.Эрдэнэбулган
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    