Улаанбаатарт 1214, орон нутагт 97 хүн коронавирусээр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн
шинжилгээгээр 1311 хүнд халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 1214 нь Улаанбаатар хотод, 97 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 24 195 болж байна. Сүүлийн 24 цагт 459 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 12 860 боллоо.