"Астразенека"-гийн 50.400 тун вакцин хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-22 09:29:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд, манай улс "Астразенека" вакцины 50.400 тунг өчигдөр хүлээн авчээ. 


Тус хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсад вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу энэ оны тавдугаар сар хүртэл "Астразенека"-гийн 112 800 тун, "Файзер"-ын 25 740 тун вакцин нийлүүлэхээс, нийт 90 540 тун вакцин хүлээн аваад байна. Энэ нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилсан 239.160 тун вакцины нэг хэсэг бөгөөд дээрх дүнг задалвал, "COVID-19" халдварын эсрэг Астразенека AZD1222 вакцинаас 5 дугаар сарыг дуусталх хугацаанд 112.800 тун, файзер/БиоНТех BNT162 вакцинаас 6 дугаар сарыг дуусталх хугацаанд 126.360 тунг тус тус хүлээн авахаас 3 дугаар сарын 12-ны өдөр Астразенека AZD1222 вакцинаас 14.400, 3 дугаар сарын 24-ний өдөр файзер/БиоНТех BNT162 вакцинаас 25,740 тун, 4 дүгээр сарын 21-ний  өдөр АстраЗенека AZD1222 вакцинаас 50.400 тунг хүлээн аваад байна.


Вакцин тээвэрлэсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” ОУНБ-д 22.59 цагт газардсан байна.


Түүнчлэн манай улс БНХАУ-ын Синофарм компаниас Веросэлл вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900.000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчрах юм.


Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын "COVID
-19" халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу дархлаажуулах ажил үргэлжилж байна.


 Ташрамд дурдахад, м
анай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн нийт 800 мянга 140 тун вакцин хүлээн авсан. Тодруулбал,

Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  "Астразенека" вакцины 150 мянган тун

Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун

Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун

Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14.400 тун,

Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.

 

相关新闻