Манай улсад коронавируст халдварын улмаас 61 хүн нас бараад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын улмаас өчигдөр таван хүн нас баржээ.
Тодруулбал, 60-90 настай гурван эмэгтэй, 48-61 настай 2 эрэгтэй "маш хүнд" гэж оношлогдон эмчлүүлж байгаад нас барсан байна. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас 61 хүн нас бараад байна.
Түүнчлэн "COVID-19” 4 дүгээр сарын 19 -нд халдвартай нь батлагдсан, 49 настай эрэгтэй тархины гэмтлийн улмаас ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан тохиолдол бүртгэгджээ.