Манай улс 600 мянган тун "Вероселл" вакцин хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакциныг өчигдөр хүлээн авлаа.
Өмнө нь манай улс коронавирусний эсрэг “Вероселл” вакциныг 300 мянган тун тус бүрээр хоёр удаа татан авч вакцинжуулалтад ашиглаад байсан юм.
Нийслэлд нийт 120 цэг, явуулын 40 цэг ажиллаж вакцины 2 дахь тунг өнөөдрөөс
эхлүүлж байна. Өдөрт 60 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна. Тавдугаар сарын 10 гэхэд
Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунгаар
бүрэн дархлаажуулж дуусах бол 6 дугаар сарын 10 гэхэд
хоёрдугаар тунд хамруулах юм. Түүнчлэн 55-аас дээш насны иргэдийг вакцины
нэгдүгээр тунд хамруулна. Харин вакцинд хамруулах иргэдэд хороо болон өрхийн
эрүүл мэндийн төвөөс хаана, хэзээ вакцинд хамрагдахыг утсаар болон өөрсдийн
мэдээллийн сувгаар мэдээлэх аж.
Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байгаа
тул дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй
байх, иргэдийг чирэгдүүлэхгүй байхад холбогдох байгууллагууд
ажиллана гэж ЭМЯ мэдээлэв.