"Хамтдаа хөгжье” хөтөлбөр Завхан аймагт хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-26 17:40:40

Завхан/МОНЦАМЭ/. Сургалтын байгууллагын менежмент, сургуулийн болон сургалтын хөтөлбөр, багшийн арга зүйд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий  “Хамтдаа хөгжье” хөтөлбөр хэрэгжиж байна.  

-Тус хөтөлбөрийг 2020-2021 оны хичээлийн жилд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь улсын хэмжээнд дөрвөн аймаг, хоёр дүүрэгт хэрэгжих бөгөөд  баруун аймгуудаас Завхан аймаг сонгогдсон. Өнөөдрийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд хоёр удаа "Мэдээллийн технологийг ашиглан багш ажлын байрандаа хөгжих нь" сэдэвт сургалтыг цахимаар явуулаад байна. Харин Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд хамтран таван удаагийн сургалтыг онлайнаар амжилттай  зохион байгууллаа. Сургалтад 18 судлагдахууны 635 багш, бага боловсролын 277 багш, сургуулийн өмнөх боловсролын 200 багш хамрагдлаа. “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийг Завхан аймгийн Засаг дарга дэмжиж 2021 оны аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд орон нутгийн төсвөөс таван сая төгрөг, байгууллагын өөрийн хөрөнгөөс таван сая төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөөд байна” гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

相关新闻