Коронавируст халдвартай 103 хүний биеийн байдал маш хүнд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоор коронавируст халдварын улмаас 4703 хүн эмчлүүлж байгаагаас 103 хүний биеийн байдал маш хүнд байна.
ЭМЯ-ны мэдээлснээр, эмчлүүлж буй хүмүүсийн 406 нь хүнд, 1059 нь хүндэвтэр, 2635 нь хөнгөн оноштой байгаа аж.
Өчигдөр маш хүнд оноштой
хүний тоо 80 байсан бол нэг хоногийн дотор ийнхүү нэмэгдэж байна. Тиймээс энэ хэрээр халдварын эрсдэл өндөр байгаа
учир иргэд гэртээ байх, хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэмийг
ягштал баримтлах хэрэгтэйг ЭМЯ-наас анхааруулсаар байна.