Махны үнэ өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЗургадугаар сарын 15-ны байдлаар Дорноговь аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн өссөн үзүүлэлттэй байна.
Үхрийн цул мах нэг кг нь 9750 төг байгаа бол хонины нэг кг мах 7000 төгрөг, ямааны нэг кг мах 6000 төгрөг болж хонины мах 3,3 хувь, ямааны мах 2,4 хувь, үхрийн цул мах 1,3 хувиар тус тус өссөн аж.
Худалдаачид махны дэлгүүрийн лангуу дээр адууны нэг кг махыг 6500, тэмээний нэг кг махыг 5500 төгрөгийн үнэтэй худалдаалж буй. Харин гурил, элсэн чихэр, будааны үнэ тогтвортой байгаа аж.
Ямааны шингэн сүү 1700 төгрөг, үхрийн шингэн сүү 1900 төгрөг, ноолуур 45000 төгрөгийн үнэтэй болж өмнөх сарын дунджаас шингэн сүү 5,0 хувь, ноолуур 17,4 хувиар буурчээ.
Х.Эрдэнэбулган