Залуус амралтаараа үнэ төлбөргүй англи хэл сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-20 09:44:17

Дорноговь аймгийн ЗДТГ-ын ХГБХХ-ийн дэргэдэх Залуучууд хөгжлийн төвд одоогоор 6 идэвхтэй бүлэг үйл ажиллагаа явуулж байна.  

Үүний  нэг “Funny english” клуб оюутан сурагчид, англи хэл сонирхогч хүн бүрт зориулсан англи хэлний зуны сургалтыг энэ сарын 20-ноос эхлэн хоёр сарын хугацаанд үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ.

Хичээлийг тус аймагт олон улсын байгууллагын  шугамаар ажиллаж байгаа сайн дурын ажилтан заах аж. Клубын гишүүд долоо хоногт хоёр удаа цугларч гэртээ үзсэн зүйлээ бататгаж, англи хэлээр хоорондоо ярьж,  бусдаасаа туршлага судлаж, шинэ мэдлэг олж авдаг уламжлалтай бол энэ удаа танхимын сургалтад анхаарсан байна.

Одоогоор Залуучууд хөгжлийн төвд гэрэл зургийн “Дорнын тусгал”, "Dornogovi kitchen" бүтээлч эмэгтэйчүүдийн бүлэг, “Бидний тэмүүлэл”, амьдрах ухааны бүлэг,  “Funny english” англи хэлний ярианы клуб, “Босоо зурлага” үндэсний монгол бичгийн клуб тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻