Хотын дарга цэцэрлэг зам барих компаниудтай гэрээ байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл цэцэрлэг, зам барих 6 гүйцэтгэх компанитай концессын гэрээ байгууллаа.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастад байршилтай 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг “Үүр тээл” ХХК-тай барихаар концессын гэрээ байгуулав.
Мөн “Авто тээврийн шалган бүртгэх товчоодод Мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барих” төслийг “Эйч Си Пи” ХХК хэрэгжүүлэх бол “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын богинод 1,6 км авто замын шинэчлэлт” хийх төсөл дээр “ХАКМС” ХХК ажиллах аж. Харин “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хуурай мухарын аманд шинээр 2 км авто зам барих” төслийг “Оч наран” ХХК, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул тосгонд байршилтай 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг “Цонбон тоосго” ХХК барих юм байна.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооноос Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо хүртэлх нутаг дэвсгэр “Хувьсгалчдын замаас Хайлаастын зам хүртэлх 2,8 км авто зам барих” төслийг “Рингроуд” ХХК хэрэгжүүлнэ.
Б.Заяа