Нийслэлд өчигдөр 35 мянга гаруй иргэнийг дархлаажуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-07 09:52:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд "COVID-19" халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 22 235, хоёрдугаар тунд 13.701 буюу нийт 35 534 иргэнийг өчигдөр дархлаажуулалтад хамруулжээ.


Энэ өдөр суурин 115, явуулын 24 (автобус) цэгт 325 багийн 2435 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны хүн амын 90.3 хувь буюу 860 455 нь нэгдүгээр тунд, 48.5 хувь буюу  461 966 нь хоёрдугаар тунг тариулаад байна.


Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар, “COVID-19” халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 356 678 буюу 65.6 хувь нь, хоёрдугаар тунгаар 589 672 хүн буюу 28.5 хувийг дархлаажуулаад байна.

Манай улс 2 сая 60 мянган иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

 

相关新闻