Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах гурван цэг ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг төв эмнэлгүүдэд хүргүүлжээ.
Тодруулбал,
Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт -
Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд,
Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт -
Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд,
Улсын Гуравдугаар төв эмнэлэгт - Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, дархлаажуулах юм.
Нийслэлийн хэмжээнд
“Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд
харшил болон архаг, суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад
дархлаажуулахаар болсон юм.