Төрийн дээд цол, одон медалиар шагнуулсан эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-17 10:00:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрийн дээд цол, одон медалиар шагнуулсан эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл илэрхийллээ.

Энэ үеэр тэрбээр, эрүүл мэндийн салбарынхны нэр хүндтэй бөгөөд амаргүй хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч, дэмжин урамшуулж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж, нийгмийн өмнө хүлээсэн мэргэжлийн үүргээ ягштал биелүүлж, цар тахалтай нүүр тулсан ч алжаах, зовохыг үл тоон, хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа салбарынхаа хамт олноор  туйлаас бахархаж байна хэмээн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр, Монгол хүн эх орондоо олон улсын түвшинд хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чаддаг болоход эрүүл мэндийн салбарынхны санаачилга, сэтгэл, хариуцлага, хамтын хүчин зүтгэл нэн чухал гэдгийг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хүний гавьяат эмч, “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” хэмээх эрхэм цолоор 31 ажилтныг, төрийн одон медалиар 1000 гаруй хүнийг шагнасан юм.  
Мөн эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ой тохиож байгаа энэ онд нийт дөрвөн баг хамт олон Төрийн шагнал хүртэж, 41 гавьяат цолтон төрөөд байна. Түүнчлэн зөвхөн эмч сувилагчаар тогтохгүй, эрүүл мэндийн бүх ажилтны төлөөлөл төрийн одон медалиар шагнуулжээ. 



相关新闻