Байгаль орчинд сөрөг нөлөөгүй аяллын зам барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-21 10:25:58

БНСУ-ын Чежүгийн Аялал жуулчлалын газар нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Улаанбаатар хот орчмын амралт, аялал жуулчлалын 2 бүсэд явган аяллын зам тохижуулах төслийн гэрээ байгууллаа.

“Олле трэйл” стандартаар тавих энэхүү аяллын зам нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн багатайд тооцогддог байна. Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу эхний ээлжид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Чингис уул орчмын 6 км зам, Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амаас Хүрэлтогоот хүртэлх 14 км замыг хамгаалалтын захиргаадаас тогтоосон чиглэлийн дагуу тохижуулах аж. Төслийн санхүүжилтийг Чежүгийн аялал жуулчлалын газраас гаргах юм байна.

 Б.Заяа 

相关新闻