Төвбанк валютын арилжаанд оролцсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-21 13:07:27

Монголбанк өнөөдрийн дуудлага худалдаагаар ирүүлсэн саналыг биелүүлсэнгүй.

Банкууд 1935.00-1947.00 төгрөгийн ханшаар 1.0 сая ам.доллар худалдан авах, 1949.34-1951.34 төгрөгийн ханшаар 3.0 сая ам.доллар худалдах, 295.50 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Банкууд 196.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг  Монголбанк  100 хувь биелүүлэв.

 Б.Заяа

相关新闻