Төгрөгийн хадгаламж нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-24 12:13:12

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны наймдугаар сарын эцэст 23 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (13.9 хувь) их наяд, өмнөх сарынхаас 14.1 (0.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, төгрөгийн хадгаламжийн 20 (87 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 3 (13 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. 


Мөн, валютын хадгаламж 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 923.1 (20.5 хувь) тэрбум, өмнөх сарынхаас 0.6 (0.01 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 


Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 (0.4 хувь) тэрбум, өмнөх сараас 24.1 (1.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. 

相关新闻