Ханх суманд нэгдүгээр сараас хойш 70 гаруй мянган удаа газар хөдөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын орчимд он гарснаас хойш энэ сарын 19-ний 12 цагийн байдлаар 70110 удаа газар хөдөлжээ.
Үүний 212 удаагийнх нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй
газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд 05.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.