Ихэнх нутгаар сэрүүсэж, салхи, шуургатай байх нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-05-20 10:01:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.


Маргааш баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хагаст, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах аж.


Салхи маргааш ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, 23,24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Иймд цаг агаарын мэдээг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагах,  жолооч нар замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. 

相关新闻