Хүчтэй шуурганд айлын байшин нуржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-05-20 18:04:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг баруун аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга болох тухай мэдээлж байна.

Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас айлын байшин нурж, зарим байрны тагтны хаалт, цонх хагарчээ. Тиймээс Онцгой байдлын газраас иргэдийг онцын чухал ажилгүй  бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Өнөө шөнө Ховдын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метрт хүрч, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхааруулж байна.


Иргэдийг цаг агаарын мэдээг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагах, жолооч нар замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас сэргийлж, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. 


相关新闻