Төв, зүүн аймгуудын хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар, мөндөр орно.
Салхи нутгийн
зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд
5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.
Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг,
Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +12-+17 градус,
говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав
газраар +24-+29 градус, бусад нутгаар +18-+23 градус дулаан байна.