Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Өмнөговийн нутаг, маргааш өдөр Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Дундговийн баруун, Өмнөговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсэг, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ялангуяа Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад онцгойлон анхааруулж байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, маргааш өдөр Дорноговийн нутаг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
2021 оны 5 дугаар сарын
23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж
байна. Энэ сарын 23-нд баруун аймгуудын
нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд
төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн
аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим
газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд говь, тал,
хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд нутгийн зарим
газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус,
Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд
хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус
дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13
градус дулаан байна.