Нийслэлийнхний 98.8 хувь нь вакцин тариулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-25 11:19:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн хэмжээнд өчигдөр “Ковид-19”-ийн эсрэг вакцины эхний тунд 1191, хоёрдугаар тунд 21 379, нийт 22 570 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.8 хувь буюу 941 854 нь нэгдүгээр тунг, 64.2 хувь буюу 613 648 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Харин орон нутагт вакцины эхний тунг 894 647 хүн, хоёрдугаар тунг 213 864 хүн хийлгээд байна.

 Улсын хэмжээнд нийт 1 836 501 хүн буюу 88.8 хувь нь эхний тунд, хоёрдугаар тунд 827 513 хүн буюу 40 хувь нь хамрагдаад байгаа юм.

 Нэг тун вакцин хийлгэсэн нийт хүн амын эзлэх хувиар авч үзвэл Монгол Улс 55.8 хувийн үзүүлэлтээр Израил, Их Британи улсын дараа гуравдугаарт жагсаж байна.

相关新闻