Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагаар ТТАХНЭ шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” уралдаанд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/ тэргүүн байр эзэллээ.
Энэхүү болзолт уралдааныг Хөдөлмөр нийгмийн
хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий
газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ
жилийн хувьд шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул
уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний зэрэг салбар бүрээр
шалгаруулалтыг явуулжээ. Энэхүү уралдааныг үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг
сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан
өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд
чиглэсэн аж ахуйн нэгж байгууллагын дэвшилтэт үйл ажиллагаа, сайн туршлагыг
урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны соёлыг
төлөвшүүлэх зорилгоор 10 дахь жилдээ зохион байгуулсан юм.