Ихэнх нутгаар сэрүүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
2021 оны 5 дугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын
26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн
зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн
аймгуудын нутгийн зарим газраар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон
цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр,
зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3 градус
хүйтэнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн
нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус,
өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус
дулаан байна. Харин энэ сарын 28,
29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.