Иргэдийн ачаа тээвэрт хяналт, шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-21 17:47:36

Тээврийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрт хяналт шалгалт хийж байна.

Шалгалт энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 2070 тээврийн хэрэгсэл шалгагдснаас "ЕС" зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 266, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 108, техникийн оношлогоо үзлэгт хамрагдаагүй 18, нийт 392 зөрчлийг илрүүлж 99 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Замын хөдөлгөөнд оролцож ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байх шаардлагатайг албаныхан хэлж байна.
 Түгээмэл тархацтай ашигт матмал олборлож буй 10 аж ахуйн нэгж, байгууллага хамтран хөрөнгө нийлүүлэн  “Тэгш плант” ХХК-иар технологийн замыг сайжруулан бетонон хучилттай болгож 2016 оны 7 дугаар сарын 4-нд ашиглалтанд оруулах аж.

 Б.Заяа

相关新闻