Шинээр 653 хүнээс коронавирус илэрч, хоёр хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-27 11:03:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 6 237 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 653 тохиолдол бүртгэгдлээ. 

 

Шинээр илэрсэн тохиолдол бүгд дотоодынх бөгөөд 625 нь нийслэлд, хөдөө орон нутагт 28 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Орхон аймагт 12, Төв аймагт 9, Булган аймагт 3, Архангай аймагт 2 , Ховд аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Хөдөө орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгч буй хүмүүсээс халдвар илэрч байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөж, тайвширч болохгүйг ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр сануулав.


Өнөөдрийн байдлаар, манай улсад “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 55 067 боллоо. Сүүлийн 24 цагт 533 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо  48 674 болж байна.     


Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 2 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 259 хүн эндээд байна.

Одоогоор эмнэлэгт коронавируст халдвартай 4285 хүн эмчлүүлж байгаагаас 118 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс 479 нь хүнд, 1521 нь хүндэвтэр, 2167 нь хөнгөн гэж оношлогджээ.




相关新闻