Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 320 хүүхдийн бага сургууль ашиглалтад орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн боловсролын байгууллагын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Анхны сургуулиудын нэг нь Хөвсгөл аймгийн нэгдүгээр 10 жил буюу Дэлгэрмөрөн цогцолбор юм. 1923 онд байгуулагдсан тус сургууль 2 жилийн дараа 100 жилийн ойтойгоо золгоно.
Энэхүү сургуульд
өнөөдөр 2800 гаруй хүүхэд суралцаж, 150 орчим багш ажилтан ажиллаж байна. 2018
онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 320 хүүхдийн суудалтай бага сургууль барих 3.6
тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулж байсан юм. Хэдийгээр цар тахлын хүнд
хэцүү цаг үе таарсан ч гүйцэтгэгч компани хариуцлагатай ажиллаж тус
сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгч байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ бага сургуулийн нээлтэд оролцсон юм гэж БШУЯ-наас мэдээлэв.