Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-07 11:18:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд орон нутагт “Ковид-19” халдварын тоо нэмэгдэж буйг ЭМЯ-наас мэдээллээ.


Өнгөрсөн 24 цагт орон нутагт халдварын 310 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт 19, Орхонд 50, Хөвсгөлд 23, Булганд 13, Сэлэнгэд 12, Хэнтийд  20, Төв аймагт  59, Дорнодод  2, Сүхбаатарт 2, Говьсүмбэрт 9, Дундговьд 6, Өвөрхангайд 9, Говь-Алтайд 12,  Баянхонгорт 22,  Архангайд 29, Увсад 11, Баян-Өлгийд 4,  Ховдод 8 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Энэ нь хэд хэдэн шалтгаантай юм. Тухайлбал, улаан бус буюу Улаанбаатар хотоос орон нутгийг чиглэж буй иргэдийн хөдөлгөөн, орон нутгийн кластер голомтоос тархаж буй халдварын тохиолдол, орон нутгийн иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй байгаатай холбоотой гэж мэргэжлийнхэн үзэж байгаа аж. Тиймээс өөрийгөө болон бусдыг халварт өртүүлэхгүйн тулд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг ЭМЯ-наас анхааруулав.

相关新闻