Шинжилгээний цэгүүдийн хаяг, байршил
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын шинжилгээний гурван цэг ажиллаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдлөө.
Дараах байршлуудад 9.00-12.00 цагт шинжилгээ авч байна. Үүнд:
- Баянгол дүүрэг- 96 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай/
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай