Ховд гол үерлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-23 01:54:57

Алтайн нуруунаас эх авдаг Ховд голын усны түвшин нэмэгдэж үерийн болон аюултай түвшинд хүрээд байна.

Нутгийн зарим  газраар усархаг бороо орж зарим голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюул болох магадлалтай боллоо. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багт Ховд гол үерлэж айл өрх, малтайгаа усанд боогдсон байна. Энэ тухай дуудлагыг энэ  сарын 20-ны өдрийн 12:20 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.  Энэ үер гурван айл өрхийн 13 иргэн, 30 тооны бод малыг гол гаталган нүүлгэн шилжүүлсэн байна.

Ш.Айзаря

相关新闻